Construction Site

Танилцуулга

Нүүр хуудас chevron_right Бидний тухай chevron_right Танилцуулга
БИДНИЙ ТУХАЙ

Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн хурдасгуур

Тал Нутгийн Хөгжлийн Зам ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх (DBOT) концессын гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ба төслийг өөрийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү авто замын төсөл нь зөвхөн Монгол Улсын нүүрс болон ашигт малтмалын экспортыг сайжруулах ач холбогдолтой төдийгүй, Евразийг хамарсан олон улсын худалдаа, логистикийн сүлжээний стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Төсөл нь БНХАУ-ын зүүн бүсийн боомтуудаас эхлэн Төв Азиар дамжин Европыг холбосон G30, G7 зэрэг олон улсын гол авто замын коридоруудтай уялдан холбогдсоноор Монгол Улсыг Ази–Европыг холбосон газрын гүүр болгон бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

250 км Замын урт
30-50 сая Тээвэрлэх хүчин чадал (тонн/жил)
Road Construction

Байгуулагдсан

2020 он

Төслийн хураангуй

Үндсэн үзүүлэлтүүд

Төслийн чиглэл Таван Толгой - Ганц мод боомт
Нийт урт 250 км
Гүйцэтгэл 2025 оны 10 сарын 30 байдлаар 83.1%
Ашиглалтад орох 2026 оны 2-р улирал
Хүчин чадал Зам ашиглалтад орсноор 1 жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэнэ

Project Map

Ulaanbaatar
Tavan Tolgoi
Gants Mod
Хамтрагчид
account_balance

Монгол Улсын
Засгийн Газар

engineering
Монгол Улсын Засгийн Газар
Зам, Тээврийн Яам
apartment

Эдийн засаг,
хөгжлийн яам

Хамтран ажиллахад бэлэн үү?

Манай төсөл болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.