construction
Stepperoad
language arrow_drop_down
Project Road Header
Нүүр / Төслийн танилцуулга

Төслийн танилцуулга

Тавантолгой - Ганцмод чиглэлийн экспортын зам

Төслийн тухай

Экспортын шинэ гарц

Таван толгой–Ганцмод боомтыг холбосон хүнд даацын уг экспортын авто зам нь Монгол–Хятадын хоорондын уул уурхайн экспортын гол коридорыг бүрдүүлж, хил дамнасан логистик, тээврийн сүлжээг сайжруулах замаар “Бүс ба зам” санаачилгын авто замын дэд бүтцийн чиглэлд бодитоор хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Ойролцоогоор 7.6 тэрбум тонн нөөцтэй Таван Толгойн орд нь дэлхийн хэмжээнд хамгийн том коксжих нүүрсний ордод тооцогддог ба уг замаар тээвэрлэгдэх жилийн нүүрсний экспортын хэмжээ 40-50 сая тонн байхаар тооцоолж байна.

250 км Нийт урт
30-50 сая тн Жилийн хүчин чадал
Project Map Background
Тавантолгой Ганцмод Экспортын зам (250км)
Эхлэл цэг
Төгсгөл цэг
Strategic Road Construction in Steppe

public Стратегийн ач холбогдол ба Олон Улсын Интеграцчилал

Энэхүү коридор нь Монголын экспортын урсгалыг сайжруулахын зэрэгцээ хоёр талт худалдаанаас давж, Евразийн эх газрын хэмжээнд өсөн нэмэгдэж буй бараа, тээврийн урсгалд Монгол Улсыг илүү гүнзгий интеграцчлах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, уг зам нь Монголын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн хүрээг Төв Ази болон Евразийн эдийн засгийн бүсүүд рүү тэлэх, улмаар Монгол Улсыг бүс нутгийн логистик, нийлүүлэлтийн сүлжээний чухал зангилаа болгон төлөвшүүлэх стратегийн суурь болох юм.

handyman Төслийн гүйцэтгэл

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын газраас тус автозамын зам барилгын ажлыг үнэлж, 2025 оны 10 дүгээр сарын 30-ны байдлаар нийт гүйцэтгэл 83.1% хүрснийг баталгаажуулсан ба компанийн менежмент болон гүйцэтгэгч компанийн 500 гаруй ажилтан, 124 ширхэг хүнд даацын техник; 12 тоног төхөөрөмж нийлүүлэгч бүхий ерөнхий болон туслан гүйцэтгэгч нар уг экспортын замыг 2026 оны 3-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна.

Техникийн үндсэн үзүүлэлтүүд

Олон улсын жишигт нийцсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам

straighten

250 км

Нийт урт

line_weight

18 метр

Замын өргөн

local_shipping

100+ тонн

Даац

speed

2 зурвас

Хөдөлгөөний зурвас

Стратегийн ач холбогдол
trending_up

Эдийн засгийн өгөөж

Экспортын хэмжээг жилд 30-50 сая тоннд хүргэж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулах боломжийг олгоно. Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

forest

Байгаль орчны хамгаалал

Олон салаа шороон замаар тээвэр хийх явдлыг зогсоож, тоосжилтыг 90% бууруулна. Хөрсний эвдрэлийг нөхөн сэргээж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангана.

health_and_safety

Аюулгүй байдал

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ бүхий орчин үеийн зам нь осол аваарыг бууруулна.

Roadmap

Төслийн хэрэгжүүлэх үе шат

Төслийн бэлтгэл

ТЭЗҮ боловсруулах, инженерийн нарийвчилсан зураг төсөл, санхүүжилтийн гэрээ хэлцэл.

01
2020-2021
2022-2025
engineering

Бүтээн байгуулалт

Газар шорооны ажил, гүүр хоолой, хучилтын ажил. Одоогийн байдлаар гүйцэтгэл 83.1%-тай байна.

Ашиглалтад оруулах

Туршилтын тээвэрлэлт хийх, улсын комисст хүлээлгэн өгөх.

03
2026
Статистик үзүүлэлт

Нүүрсний экспортын тойм

Улсын нийт экспорт болон боомтын гүйцэтгэлийн харьцуулалт

Нийт нүүрсний экспорт (2020-2025)

Нэгж: сая тонн
28.6
2020
15.9
2021
30.5
2022
70.1
2023
83.7
2024
65
2025
Гүйцэтгэл
Одоогийн байдал

Гашуун сухайт - Ганц мод боомтын экспорт

Нэгж: сая тонн
12.7
2015
27.8
2016
36.4
2017
32.7
2018
32.2
2019
21.6
2020
10.2
2021
18.0
2022
42.3
2023
37.3
2024
41.1
2025
Гүйцэтгэл
Одоогийн байдал
Mining Truck in Tavan Tolgoi

Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрсний ордын тойм мэдээлэл

Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрс нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийн эхний 10-т багтдаг. Төслийн зам ашиглалтад орсноор Эрдэнэс Таван Толгой, Энержи Ресурс, Таван Толгой зэрэг томоохон уурхайгаас гарах нүүрс тээврийн экспортын үндсэн урсгалыг дэмжиж, Монгол Улсын нүүрсний экспортын ихэнх хэсгийг найдвартай, тогтвортой тээвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ улсын ДНБ, экспортын орлого, төсвийн орлогын өсөлтөд стратегийн ач холбогдолтой хувь нэмэр оруулна.

Бүтээн байгуулалтын явц

Төслийн талбайгаас бэлтгэсэн фото сурвалжлага

Road Construction
2024.10.15

Хучилтын ажил

Road Construction

Бүтээн байгуулалт

Road Construction

Техникийн парк

Road Construction Project View

Төслийн явц

Байгалийн бартааг даван туулж, хөгжлийн замыг бүтээж байна

fact_check Гүйцэтгэлийн мэдээ

calendar_today 2025.06

Төслийн санхүүжилтийг дэмжих зорилгоор дотоодын биржийн бус (OTC) зах зээл дээр бонд гаргаж, барилга угсралт болон холбогдох ажлуудын нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүллээ.

calendar_today 2025.11.01

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын газраас тус автозамын зам барилгын ажлыг үнэлж, 2025 оны 10 дүгээр сарын 30-ны байдлаар нийт гүйцэтгэл 83.1% хүрснийг баталгаажуулсан ба компанийн менежмент болон 500 гаруй ажилтан, 124 ширхэг хүнд даацын техник; 12 тоног төхөөрөмж нийлүүлэгч бүхий ерөнхий болон туслан гүйцэтгэгч нар уг экспортын замыг 2026 оны 2-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна.