Бид хамгийн сүүлийн үеийн ухаалаг систем, тогтвортой материалыг ашиглан ирээдүйн дэд бүтцийг өнөөдөр бүтээн байгуулж байна.
Замын нөхцөл байдал, даацыг 24/7 хугацаанд мэдрэгчээр хянаж, эвдрэлээс урьдчилан сэргийлдэг.
Барилгын явцад 3D грейдер хяналтын системийг ашиглан миллиметрийн нарийвчлалтай гүйцэтгэлийг хангадаг.
Дахин боловсруулсан материал болон хүйтэн асфальт холих технологийг нэвтрүүлж байгальд ээлтэй ажилладаг.
Энэхүү авто зам нь хүнд даацын тээврийн өндөр ачааллыг урт хугацаанд даахаар бат бөх, олон давхар хийцийн технологиор баригдаж байна.
5 см зузаантай Stone-mastic асфальт нь элэгдэл, ан цав, халтиргаанд тэсвэртэй.
93 см-ийн нийт зузаан нь ачааллыг жигд хуваарилж, суулт деформацийг багасгана.
Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, урт хугацааны найдвартай ажиллагааг хангана.
Даацын чадал
Хэт хүнд ачаалалд зориулсан
Замын нийт уртын дагуу байрласан мэдрэгчүүд нь датаг төв сервер рүү бодит хугацаанд дамжуулна.
AI ашиглан замын ачааллыг тооцоолж, засвар үйлчилгээний оновчтой хугацааг тодорхойлно.
Тээврийн хэрэгслийн жин, хурд, цаг агаарын нөхцөлийг нэг цонхоор хянах боломж.
Гүйцэтгэлийн хяналт
100% Дижиталчлагдсан
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд бид дэвшилтэт материалын технологийг ашиглаж байна.
Хэт халуун болон хүйтнийг тэсвэрлэх чадварыг 40% нэмэгдүүлж, замын насжилтыг уртасгана.
Цемент болон битумын холимгийг бага температурт боловсруулж эрчим хүчний зарцуулалтыг хэмнэнэ.
Усны урсацыг хянаж, хөрсний элэгдлээс хамгаалах Гео-текстиль материалыг ашигладаг.
Экспортын зам төслийн зам ашиглалтад орсоны дараа цахилгаан тээврийн технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тээврийн зардал багасч, хүлэмжийн хийг бууруулахад онцгой ач холбогдолтой болох юм.
Експортын зам төслийн зам ашиглалтад орсоны дараа ухаалаг төлбөрийн систем, автомат пүү (RFID, 3D сканнер) технологиудыг нэвтрүүлснээр тээврийн урсгалыг саадгүй, хурдан нэвтрүүлэх, хүний оролцоог бууруулах, жин болон төлбөрийн тооцоог бодит цагийн горимоор ил тод, найдвартай гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Дрон болон LiDAR технологи ашиглан газрын зураглал хийх.
BIM (Building Information Modeling) ашиглан замын виртуаль загвар гаргах.
GPS удирдлагатай техникүүд нарийн тооцооллоор ажиллах.
Бид зөвхөн зам барьдаггүй, бид технологийн экосистем бүтээдэг.