Компанийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэгч, салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд
Уул уурхайн үйл ажиллагаа болон дэд бүтэцтэй уялдсан бизнесийн удирдлагын чиглэлээр 20 гаруй жилийн удирдлагын туршлагатай. Төслийн хэрэгжилт, оролцогч талуудтай харилцах харилцаа, үйл ажиллагааны засаглалын чиглэлээр ерөнхий удирдлагаар ханган ажилладаг.
Санхүүгийн удирдлагын чиглэлээр худалдаа, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбаруудад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын зөвлөх, аудитор. Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тээвэр ложистикийн салбарт логистикт суурилсан төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай ахлах түвшний төслийн удирдлагч. University of Phoenix-ийн MBA зэрэгтэй. Барилга угсралтаас эхлэн ашиглалтад шилжүүлэх хүртэлх төслийн хэрэгжилтийг бүрэн хариуцан удирддаг.
Уул уурхайн үйл ажиллагаа, стратеги болон байгууллагийн шилжилт, мөн хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр туршлагатай. INSEAD бизнесийн сургуулийн MBA зэрэгтэй. Хөрөнгө оруулалтын бүтэц болон стратеги боловсруулах, мөн хөрөнгө оруулагчидтай харилцах ажлуудыг удирдаж ажилладаг.